True
Нийгмийн хариуцлага

Нийгэмд оруулж буй хувь нэмэр

IVCO нь эмнэлгийн технологи, сургалт болон олон нийтэд чиглэсэн урт хугацааны төслөөр Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжин ажилладаг.

Бөөрний гемодиализ эмчилгээг дэмжих төсөл

Бөөрний гемодиализ эмчилгээг дэмжих төсөл 2006 оноос хэрэгжиж эхэлсэн.

  • Гемодиализийн аппарат болон ус цэвэршүүлэх систем суурилуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн.
  • Улсын 33-аас дээш, хувийн 3 эмнэлэгт нийт 100 гемодиализийн аппаратыг үнэ төлбөргүй суурилуулсан.
  • Хэвлийн диализийн уусмал үйлдвэрлэх шинэ технологийг нэвтрүүлж, эмч, эмнэлгийн ажилтан болон өвчтөнүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулсан.
    • Бөөр орлуулах тасралтгүй эмчилгээний CRRT төхөөрөмжийг улсын төв эмнэлэг болон Интермед эмнэлэгт үнэ төлбөргүй суурилуулж, эмчилгээнд нэвтрүүлсэн.

Эдгээр төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон ашиглалтын сургалтыг жил бүр үнэ төлбөргүй зохион байгуулдаг.

Hemodialysis treatment support project

Эрхтэн шилжүүлэн суулгах төсөл

Start an organ transplant project.

  • 2006 онд бөөр шилжүүлэн суулгах төслийг эхлүүлж, 20 гаруй эмч, сувилагч, лабораторийн мэргэжилтнийг гадаадын мэргэжил дээшлүүлэх 3–12 сарын сургалтад хамруулсан.
  • 2019 онд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын эмчийг Английн 100 жилийн түүхтэй Papworth эмнэлэгт дөрвөн сарын ажиглалтын сургалтад хамруулсан.

Organ transplant project

Шинэ технологи ба эмнэлгийн тоног төхөөрөмж

Эрүүл мэндийн салбарт шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх болон дэмжих төсөл.

  • 2006 онд улсын төв эмнэлгийн Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасгийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн бүрэн шинэчилсэн.
  • Монголын анхны ECMO зүрх-уушги орлуулах төхөөрөмжийн үнийн гуравны нэгийг хандивлаж, 2019 онд суурилуулсан. Мөн тус төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Medical technology and equipment support

Лотус хүүхдийн төв

  • IVCO нь 2007 оноос хойш Лотус хүүхдийн төвийн үйл ажиллагааг тогтмол дэмжиж, хамтран ажиллаж байна.

Community kindergarten support project

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цэцэрлэг

  • IVCO нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд 1971 онд баригдсан, ашиглалт багатай захиргааны байрыг орчин үеийн тоноглолтой цэцэрлэг болгон шинэчлэх зардлын 50 хувийг хандивласан.
Community kindergarten support project

Цэргийн төв эмнэлгийн “Гэгээ” цэцэрлэг

  • Хоёр бүлэг, 50 хүүхдийн багтаамжтай “Гэгээ” цэцэрлэгийг 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт нээсэн.
  • Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү төслийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, IVCO ХХК болон “Ирмүүн Бар” ХХК хамтран санхүүжүүлсэн.

Medical technology and equipment support

Өргөө амаржих газрын цэцэрлэг

  • 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр IVCO ХХК Өргөө амаржих газрын ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг албан ёсоор хүлээлгэн өгсөн.
  • Компанийн нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн энэхүү төсөл нь эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжих, хүүхдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулах зорилготой. Төслийг Хангай Ротари клубтэй хамтран хэрэгжүүлсэн.

Community kindergarten support project

Шинжлэх ухааны үзэсгэлэн

  • IVCO нь Монгол Улсаас ирээдүйн Нобелийн шагналтнуудыг төрүүлэх алсын харааг дэмжин, жил бүр зохион байгуулагддаг “SCIENCE FAIR” шинжлэх ухааны үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр хоёр дахь жилдээ ажилласан.

Medical technology and equipment support

Ирээдүйн эрдэмтдийг дэмжих нь

  • Улсын биологийн 35 дугаар олимпиад 2025 оны 4 дүгээр сарын 4–8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их сургуулийн оюутнууд болон багш нар оролцсон.
  • IVCO нь тус олимпиадыг ивээн тэтгэж, залуу авьяастнуудыг хөгжүүлэх, Монголын ирээдүйн эрдэмтдийг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.

Community kindergarten support project

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын наадам

  • Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн эрүүл мэнд, бие бялдрын идэвх, нийгмийн оролцоог дэмжих зорилготой дөрөвдүгээр спортын наадам амжилттай зохион байгуулагдсан.
  • Энэхүү арга хэмжээг IVCO болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран 2008 онд анх санаачилсан бөгөөд түүнээс хойш уламжлал болгон зохион байгуулж байна.

Medical technology and equipment support

Хавдар судлалын үндэсний төвийн цэцэрлэг

  • IVCO ХХК, Ротари Интернэшнл болон Хавдар судлалын үндэсний төв хамтран тус төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгийг байгуулж, ашиглалтад оруулсан.
Community kindergarten support project

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.